Иргэдийн анхааралд
Иргэдийн анхааралд
Хэрэв иргэд Туркэд байх хугацаагаа сунгуулах бол хүсэлтээ өөрийн оршин суугаа хотын Туркийн Шилжилт Хөдөлгөөний Газрын салбарт өөрийн биеэр эсвэл цахим хэлбэрээр гаргах шаардлагатай. Ингэж хүсэлт гаргах нь Туркийн холбогдох хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн болно.
Уг хүсэлтийг Турк Улсад визгүй зорчих нэг сарын хугацаандаа багтаж буюу тус улсад нэвтэрснээс хойш 30 хоногийн дотор дээрх байгууллагад гарган хандаж, Таны хүсэлтийг албан ёсоор хүлээн авч бүртгэсэн, үйлчилгээний цагийг жич өгнө гэсэн хариуг авсан байх шаардлагатай. Албан ёсоор ийм хариу авсан тохиолдолд визгүй байх нэг сарын хугацаа хэтэрсэн ч хууль зөрчсөнд тооцогдохгүй. Оршин суух зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтуудыг энд дарж авна уу.
Турк Улсын Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газар өөрийн албан ёсны вэб хуудсандаа (https://e-ikamet.goc.gov.tr/) байршуулсан ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ-тэй холбоотой дараах анхааруулгыг нийтэлсэн байдаг. Үүнд:
“Турк Улсын Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газар нь гадаадын иргэдтэй холбоотой асуудал, үйл ажилгаанд хөндлөнгийн гуравдагч иргэн болон хуулийн этгээдийг оруулцалдаггүй. Гэвч, сүүлийн үед Турк улсад оршин суух зөвшөөрөл авахаар манай байгууллагад хандан ирүүлж буй бичиг баримтууд нь хуурамч байх тохиолдол ихээр гарч байна. Энэ нь гадаадын иргэдийн өмнөөс оршин суух үнэмлэх гаргаж өгнө хэмээн иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авч үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, компаниудаас шалтгаалж буй нь илрээд байна. Та бүгдэд анхааруулах нь: оршин суух үнэмлэх авахаар Турк Улсын Гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөний газарт өөрсдийн биеэр хандана уу. Аливаа хөндлөнгийн хүн, иргэн, хуулийн этгээдийг оролцуулахгүй байхад анхаарна уу. Түүнчлэн, оршин үнэмлэх авахад иргэдээс бүрдүүлэх материал, бичиг баримт, мэдээлэл зэрэг нь хуурамч байх тохиолдолд 5237 дугаартай БНТУ-ын Эрүүгийн хуулийн 206 дугаар зүйлийн дагуу оршин суух үнэмлэх авах хүсэлтийг цуцлах, хэрвээ оршин суух үнэмлэх олгогдсон бол хүчингүй болгох, Турк улсын хилээр албадан гаргах арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна” (Турк хэлнээс орчуулав)
Консулын асуудлаар мэдээлэл авах, үйлчилгээ хүссэн иргэд Анкарад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны +90-312-4921028, ankara@mfa.gov.mn, Истанбулд суугаа ЕКГ-ын +90-212-6626162, istanbul@mfa.gov.mn гэсэн цахим хаяг болон утсаар хандана уу.
Хилийн чанадад урт болон богино хугацаагаар зорчиж буй иргэдэд зориулан Гадаад харилцааны яамны Консулын газраас хүргүүлж буй сэрэмжлүүлэг болон мэдээллийг http://consul.mn/medee1a.php хаягаар орж үзнэ үү.