МЭДЭЭЛЭЛ
Истанбул хотод амьдарч буй иргэдийн зүгээс Монгол Улс руу дахин тусгай захиалгат нислэг хийгдэх эсэх талаар асуух, хандах явдал их байна. Истанбул хотод суугаа ЕКГ-ын зүгээс 2020 оны 03 дугаар сарын 15-наас эхлэн istnisleghuselt@gmail.com цахим хаяг нээн Монгол Улс руу зорчих хүсэлтэй байгаа иргэдийн бүртгэлийг хийж байгаа бөгөөд мэйл хаягаар нэрс авах нь Монгол Улс руу буцаана гэсэн баталгаа биш болохыг анхаарна уу.
Энэхүү тоон бүртгэлийн дагуу Монгол Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас буцах иргэдийн нэрсийн жагсаалттай холбоотой шийдвэр гаргана.
Урд нь бүртгүүлээгүй иргэд Та бүхэн мэйл ирүүлэхдээ: овог, нэр, регистрийн, дугаар холбоо барих утас дугаар, Монголд холбоо барих хүний утас нэр, хүндэтгэн үзэх шалтгаан зэргийг ирүүлнэ үү.
Жич: Өмнө нь Монгол руу буцах хүсэлтээ тус цахим хаяг руу явуулсан иргэд дахин явуулах шаардлагагүй болохыг анхаарна уу.